Албан ёсны сурталчилгаа
Та бvхэнд нэгэн эцэг хvv хоёрын єр євтгєн, хайр хvргэсэн гайхалтай тvvхийг хvvргэе. Эцэг хvний хайр ивээл, тэсвэр тэвчээр, сэтгэлийн их хат, эр зориг гэж vvнийг л хэлэх байх. Энэ аав хvv хоёрын аль аль нь євчтэй боловч, хамтдаа байвал уулыг эргvvлж, усыг гатлах чадалтай ажээ. Аав нь хvvгээрээ, хvv нь эцгээрээ бахархаж, хайрлаж, хамтдаа бvтээж, ЧАДАЖ явах шиг сайхан зvйл гэж хаа байхав. За ингээд эгэл нэгэн гэр бvлийн сэтгэлийн утсыг хєндсєн гайхам тvvхтэй таницана уу.

Нэг vг хэлэх гэж хамаг хєлсєє цувуулж, ганц хуруугаа хєдєлгєх гэж байдаг хvчээ шавхдаг, тєрєлхийн хєгжлийн бэрхшээлтэй хvv нь анх ааваасаа: “Ааваа, 2-лаа марафон гvйлтийн тэмцээнд оролцоё, тэгэх vv.”-гэж асуужээ. Харин муу хvvдээ хэзээ ч татгалзаж vзээгvй єр нимгэн аав нь “Тэгье, хvv минь” гэж хариулснаар энэ тvvх эхэлнэ.





Тэр цагаас хойш спортын амт, хамтын хvчний гайхамшгийг мэдэрсэн хvv нь ааваасаа vргэлж марафон гvйлтэд оролцохыг гуйх болж, тэр бvрт нь Дик (аавынх нь нэр) зєвшєєрдєг байжээ. Тэгтэл хvv нэгэн удаа ааваасаа Ironman-д оролцохыг хvсэхэд Дик ч урьдын адилаар зєвшєєрчээ. Ironman буюу тємєр хvн хэмээх тэмцээн нь Дэлхийн хамгийн хvнд хэцvv триатлон гэдгийг бид мэднэ. Уг триатлон нь 42 км-ийн гvйлт, 3.86 км-ийн сэлэлт, 180.2 км-ийн дугуйн уралдаан гэсэн гурван бvрэлдэхvvн хэсгээс тогтдог байна. Тэд ийм хэцvv спортод ч зvрх гарган, хамтдаа оролцож, Дик хvvгийнхээ хvслийг гvйцэлдvvлэхийн тулд тvvнийгээ тvрж, чирсээр финалын бvсэд хvрдэг байна.






Дикийн хэлснээр тvvний хvv Рик нь эхийн хэвлийд байхдаа хvйндээ ороогдож, хvчилтєрєгчийн дутагдалтай болсон байжээ. Рикийг халамжилж байсан эмч нь Дик-д энэ хvvгээ хаяхыг зєвлєж байсан удаатай гэнэ. Учир нь тэрээр Рикийг ирээдvйд єсєж том болоод, сайн ярьж, хєдєлж, явж чадахгvй гэдгийг мэдэж байв. Гэсэн ч Дик зэрэмдэг хvvдээ хvний ёсоор хандаж, эцгийн энэрэлийг vзvvлэн, бяцхан vрээ эрvvл саруул хоёр хvvгээсээ дутаахгvй хайрлаж, гэр бvлээ тэтгэж яваа эр хvн ажээ. Рик хvv нэгэн удаа зурагтаар марафон гvйлт vзээд, ааваасаа хамтдаа оролцохыг хvссэн нь тэр юм санаж.
Дик ч хvvгийнхээ хvсэл бvрийг биелvvлсээр олны танил болж, нэгэн удаа ярилцлага єгєхдєє, єєрийг нь баатар хэмээн хvндэлсэн сурвалжагчид: “Би зvгээр л, єєрийн бяцхан гэр бvлдээ хязгааргvй хайртай хvн”- гэж даруухан хийгээд гvндvvхэн хариулсан удаатай. Ийнхvv Дик хэмээх энэ гайхалтай сэтгэлийн хаттай эр сvvлийн 15 жилд хvvтэйгээ хамт триатлоны тэмцээнд 212 удаа, 15 цагийн Ironman-д 4 удаа оролцсон байна. Эмч нар Дикийг ингэж эрч хvчтэй амьдраагvй бол аль 15 жилийн ємнє зvрхний євчнєєсєє болж хорвоог орхих байсан гэдэг. Тэрээр гурван хvvд нэгэн зэрэг эх, эцгийн хайр vзvvлж яваа ажээ. Хvн гээч оюунлаг амьтны амьдралд дурлах тэмvvлэл, гэр бvлээ хайрлах сэтгэл гэдэг хичнээн аугаа юм бэ. Єєрийн эрхгvй сэтгэл уярч, бишрэн бахдах ажгуу.
Мэдээллийн эх үүсвэр www.caak.mn




Сэтгэгдэлүүд:
ёооё... ёолж болохгүй л байх даа... гэхдээ л уйлж байнооо
Бялзуух -д: Өр нимгэн анд минь дээ...
эрчүүд маань ийм л аав болоосой доо
эдгээр хүмүүс надад хүний газар гүний хошуунд амьдрахад эрч хүч өгдөг. Манай байрны урд талын автобусны буудлын баннэр дээр зураг нь нэг хэсэг байсын...хичээлдээ явахдаа хараад л би бас чадна гэж өөрийгөө зоригжуулаал явдаг юм
ss_gogo -д: Энэ чинь л эцэг шүүдээ...
Nadia -д: Сайн уу, найз минь?
Мармелад -д: Сайхан шүүдээ...
yuma -д: Тийм шүү, сайхан
bolorka83 -д: Би аавтай хөөн...
pinkrose -д: Би ийм эцэг болноо...
chin_xusel -д: Гайхалтай зүйл бидэнд олон бий шүү...
NOMAD -д: Ховор бас элбэг...
KULA -д: Би уйлах гэжийлээ...
Маш их баярлалаа... андаа...
blogtoihun -д: Сайхан зүйл бүхэн сайхан энерги цуглуулж байдаг
ziozia -д: Аав гэдэг хүн хэзээ ч хүүгийх нь сэтгэлд хамт байдаг юм шүү...
Сэтгэгдэл үлдээх: