Сурталчилгаа
Hey сайн байцгаана уу залуусаа!!! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад нэгэн мэдээлэл ч гэх юм уу , зар ч юм уу та бүхэнд толилуулья. Өөртөө Итгэлтэй , Хөдөлгөөны эвсэлтэй бүжиглэдэг , Гоё дуулдаг , Дажгүй өндөр , Цаашдаа Дуулаад Явж Чадах , 15-17 насны охидыг шинээр гарч ирж буй охидын хамтлагт авна. Хамгийн гол нь ГОЁ ДУУЛДАГ ШҮҮ. ГАНЦХАН ОХИН ШҮҮ ЯАРААРАЙ!!!!!! Холбогдох утас : 95271864

Албан ёсны сурталчилгаа

Windows 7 суулгах заавар

Сүүлийн үеийн хувилбар болох Windows 7 суулгах заавар орууллаа. Хэрэгтэй, хайж байгаа хүн байвал дамжуулаад нэг ч гэсэн хүнд сайн үйлс хийгээрэй.

Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD байх ёстой.

1-рт: BIOS -ын тохиргооруу орж CDROM-ыг Firstboot болгоно. BIOS-ын тохиргооруу орохын тулд Delete  /Intel ихэвчлэн Delete байдаг, харин бусад нь голцуу F2 байдаг/товчыг дарна.

2-рт: BIOS -ын тохиргооруу орсоны дараагаар доорх зурагт идэвхитэй байгаа Advanced BIOS Features /Intel ихэвчлэн Advanced BIOS Features байдаг харин бусад нь голцуу F12 ч юмуу эсүүл BootMenu гэж байдаг/цэсрүү орно.

3-рт: За дараагийн хуудсанд CDROM -ыг FirstBoot болгоно. Ингэхийн дулд PageUp, PageDown /Intel ихэвчлэн PageUp, PageDown байдаг харин бусад нь голцуу +,- товч байдаг/ товчны тусламжтайгаар өөрчлөнө. Тохиргоогоо хийсний дараагаар F10 товч дарж эсүүл доор зурагт үзүүлсэнчилэн тохиргоог хадгалан гаран. Ингээд Restart хийгдэнэ.

4-рт: Restart хийгдсэний дараагаар DVDROM- ноос BOOT эхлүүлэнэ. BOOT эхэлсэний дараа доорх зурганд үзүүлсэн агшин харагдана. Энэ үед дурын товч дорж эхлүүлнэ.

5-рт: Систем суулгах хэлээ тохируулна. Англи ч юмуу ...

6-рт: Хэлээ сонгоод Next дарж дараагийн хуудсанд шилжнэ. Тэндээс Install now товч дарж цааш үргэлжлүүлнэ.

7-рт:  Таны компьютер 32bit -уу 64bit -уу гэдгээс хамаарсан сонголт гарч ирнэ. Хэрэв 32bit бол x86, 64bit бол x64 гэснийг нь сонгоно.

8-рт: Дараагийн хуудсанд тухайн програмын Лицензийн талаарх мэдээлэл. Зөвшөөрч байвал I accept the license terms -ийг идэвхжүүлээд Next

9-рт: Систем суулгах горимын сонголт хийнэ. Upgrade сонголт нь хуучин сууцан байсан Windows XP эсвэл Vista дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэт зүйлийг хэвээр үлдээж дарж суулгах, Custom сонголт нь шинээр формат хийж суух.

10-рт: Дараагийн хуудсанд Hard дискний зохион байгуулалтыг өөрчлөх хэсэг. Доорх зурганд нэмэлт тайлбар хийе. Энэхүү зурганд Hard дискийг 2 хуваасан байдалтай байна. Фартиншаа устгах тохиолдолд тухайн фартишнаа сонгоод Delete дарж устгана. Ингэж 2 фартинш устгахад таны Hard дискэнд байсан файлууд бүгд устана гэдгийг санаарай. Устгасаны дараа таны hard дискний үндсэн зай харагдах бөгөөд тэрийг сонгон Next дарна.

11-рт: Систем өөрийн хэрэгцээт файлуудыг автоматаар хуулж дуугаад мөн автоматаар рестарт хийнэ. Рестарт хийх хугацаа удаан мэт санагдууд Restart now дээр дарж болно шүү. Эргээд асах үедээ Registery -үүдийг тохируулдаг. Мөн системийн Service -үүдийг ачаалладаг. Үүний дараа мөн рестарт хийна.

12-рт: Хэрэглэгчийн нэр болон, дотоод сүлжээний орчинд нэрлэгдэх таны компьтерийн нэр зэргийг оруулж өгнө. Тэгээд Next дарна.

13-рт: Өөрийн Accound -даа нууц үг оруулах хэсэг. Next цааш...

13-рт: Product Key-ээ оруулж өгнө.

14-рт: Windows7-ын Update -уудыг цаашид автоматаар татаж суулгах талаар тохируулна.

15-рт: Системийн он, сар, өдөр, цагийн тохиргоо. Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically adjust clock for Daylight Saving Time гэсэн сонголтыг нь болиулана. Next.

16-рт: Сүлжээний хамгаалалтын түвшин сонгох. Home, Work, Public гэсэн сонголтууд байгаа.

17-рт: Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг эхлэнэ. Энэ хэсэг нь тухайн компьютерийн хүчин чадлаас хамаараад удаан унших, түргэн унших байх.

18-рт: Бүх тохиргоо хийгдсэний дараа таны компьютерт Windows 7 систем ачаалахад бэлэн боллоо гэсэн үг.

Сэтгэгдэлүүд:

1. LoLa Bunny | 2009-10-31 20:24:01
tnx
2. Мөөг | 2009-11-01 01:22:19
windows 7-н install тавиж өгөөч. Татаж аваад CD нь дээр шарахаар.
3. bat (зочин) | 2009-11-01 17:06:25
eniig suulgahad bas Vista shig crack entr hiih shaardlagatai yu
4. amanjinka | 2009-11-02 02:53:50
ФРОДУКТ КЭЙ ЮМУУ АКТИВАТАР ХАМТ ТАВИАД ӨГЧИХӨӨЧ АНДАА УДАХГҮЙ БҮГД КЭЙ НЭХЭЖ ЭХЛЭНЭ ДЭЭ
5. amanjinka | 2009-11-02 02:53:51
ФРОДУКТ КЭЙ ЮМУУ АКТИВАТАР ХАМТ ТАВИАД ӨГЧИХӨӨЧ АНДАА УДАХГҮЙ БҮГД КЭЙ НЭХЭЖ ЭХЛЭНЭ ДЭЭ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog